Tuesday, January 27, 2009

Хөгжим зvрх судсыг эрvvлжvvлнэ

Инээд хөөр зvрх судсанд аминдэмээс ч дутахгvй нөлөөлдгийг судалгаагаар харуулсан Мэрилэндийн эрдэмтэд дурын хөгжим сонсох нь зvрх судасны vйл ажиллагаанд тустайг удаахь судалгаагаараа нотолжээ. Шинэ Орлеан дахь Америкийн зvрх судлалын ассоциацийн уулзалт дээр судалгааны ололт амжилтаа танилцуулсан эрдэмтэд анх удаа баяр баясгалан, хөгжил хөөрөөр дvvрэн хөгжмөөс vvдэлтэй сэтгэл хөдлөл цусны судасны vйл ажиллагааг тэтгэж эрvvлжvvлэх нөлөөтэйг баталсан байна. “Бид эерэг сэтгэл хөдлөл, инээд хөөр судсанд эерэгээр нөлөөлдгийг бид өмнө нь нотолсон юм. Үvнтэй адил хөгжмөөс улбаатай сэтгэл хөдлөл зvрх судсанд ч мөн ижил vйлчилгээтэй нь батлагдлаа. Янз бvрийн хvмvvс янз бvрийн хөгжмийг өөр өөрөөр хvлээн авдаг. Тиймээс бид туршилтад оролцогсдыг эрхэмлэдэг хөгжмөө сонгохыг зөвлөсөн. Оролцогсдын дийлэнх нь кантри стилийн хөгжим сонирхож байсан” хэмээн судалгааны автор Майкл Миллер өгvvлжээ. 10 хvн оролцсон туршилт дөрвөн vе шаттай явагджээ. Эхний vед баяр хөөр төрvvлсэн хөгжим сонсгосон бол удаахь шатанд тvгшvvртэй мэдрэмж бvхий хөгжмийг тэд сонсчээ. Гуравдугаар vед уйтгартай хөгжим сонсгож, дөрөв дэх vед хошин видео ролик vзvvлэн цусан хангамж, цусны эргэлтэд хэрхэн нөлөөлөхийг ажигласан байна. Мөн эрдэмтэд судасны дотоод гадаргуу дахь эсийн давхаргад эмоцийг хэрхэн хvлээж авахыг судалсан байна. Эсийн давхарга нь зvрх судасны өвчин vvсэхэд олон талаараа нөлөөлдөг цус өтгөрөх, бvлэгнэх болон цусан хангамжид чухал vvрэг гvйцэтгэдэг юм. Туршилтын vр дvнд хөгжилтэй хөгжим сонссон хvмvvсийн судас 26 хувь, тvгшvvртэй хөгжим сонссон хvмvvсийнх зургаан хувь, хошин видео ролик vзэгсдийнх 19 хувь, уйтгартай хөгжим сонсогсдынх 11 хувиар тус бvр өргөссөн байжээ.
эх сурвалж: bimongol.mn

No comments:

Post a Comment