Өнөөдөр Монгол залуусыг маань том дарга нар залхуу л гэх юм. худалч, хулгайч, луйварчин л гэх юм. Байнга иймэрхүү мэдээллээр ард түмнийхээ тархийг угааж өөрсдийгөө өндөг шиг өөгүй хүмүүс болгох гэж оролдох юм. Харин би үүний эсрэг байдаг л даа залхуу хүмүүс, бас бус муу хүмүүс байдаг л байх гэхдээ сайн хүмүүс нь тэднээс хамаагүй олон гэдэгтэй 100 хувь санал нийлдэг. Манай улс зах зээлийн гэх тодотголтой ардчилсан капиталист нийгэм рүү шилжээд бас ч гэж нэлээд хэдэн жил болчихжээ. Гэтэл ард түмний амьдрал сайжрах биш харин ч эсрэгээрээ эргэсэн нь үнэхээр харамсалтай. Үүнийг хувь хүний буруу гэхээсээ илүү төр засгийн эрхийг барьж байгаа эрхэмүүдийн буруу гэж хэлэх хэрэгтэй. Нэн түрүүнд ард иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулж хүн болгоныг сайхан мөрөөдөл, сайхан амьдрах итгэлтэй болгож байж дараагийн алхамыг хийх байтал нөгөөх л хар мэдээгээрээ ард түмнийхээ тархийг угаасаар байгаа нь үнэхээр гайхал төрүүлж байна. За за баахан хар юм биччихлээ гэхдээ залуусдаа хэлэхэд сайхан мөрөөдөл бол хийх ажлын чинь эхлэлийн нэлээд том хэсэг нь юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Та сайхан эерэг мөрөөдлийг байнга биедээ тээж яваарай таны амьдралд хэзээ нэгэн цагт үр шимээ өгөх л болно.
Tuesday, January 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment