Tuesday, January 27, 2009

Ping программын тухай

Ping (Packet Internet or Inter-Network Groper-хайгч)
Ping нь ямар нэг IP õàÿã Интернэтийн сүлжээнд байгаа эсэх, уг хаяг хариу өгч байгаа эсэхийг шалгахаас гадна тодорхой нэг IP хаяг бүхий сүлжээнд холбогдсон компьютерийг ажиллаж байгаа эсэхийг шалгадаг.
Ping утилитийн ажиллах зарчим нь тухайн IP хаяг бүхий төхөөрөмж рүү шалгах IP илгээж хариуг хүлээдэг.
Ping болон Интернэтийн бусад төрлийн утилитуудыг агуулсан программ байдаг ч аливаа нэг с, к ажиллаж байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн хялбар арга нь Windows 95 системээс дээшх бүх хувилбаруудаас DOS-н мөрөнд шилжсэний дараа Ping командыг өгөх явдал юм. Ping командын ард тухайн шалгах гэж буй host компьютерийн IP хаягыг тавьж болох бөгөөд хэрвээ IP хаягыг нь мэддэггүй зөвхөн дomain мэддэг бол домэйн нэрийг бичиж өгч болно.
t- тусгай компьютеоүүдийг байрлуулсан хэсэгт сүлжээний орчинд IP хаягийг програм дуустал шалгана. Шалгаж буй процессыг харахын тулд болон үргэлжлүүлэхийн тулд Type Control –Break зогсоохын тулд TypeControl-C
a- сүлжээнд холбогдсон компьютерүүдийн нэрийг хаягаар ялгах, хаяглах
n – илгээх шаардлагатай тусгалын тоог тоолох
L– буфферийн хэмжээг илгээх
f – Пакет дахь флагын хэсгийг өөрчилж болохгүй
I – ажиллах хугацааг харуулна
V- Сервисын хэлбэр
R- үсрэлтийг тогтоохын тулд бичлэгийн замыг тогтоох
S - үсрэлтыг тогтоохын тулд хугацааг тогтоох
J –сүлжээнд холбогдсон комьпютерүүд нь сул нөөцийг ашиглах
K- Сүлжээнд холбогдсон компьютерүүд нь бусад нөөцийг ашиглах
W- хариулт бүрт хүлээх time-out хийх

No comments:

Post a Comment