Sunday, February 1, 2009
Өнөөдөр
Өнөөдөр өглөө ирээд мессенжэрээ шалгасан чинь Монголын ЗГ Хятадаас зээллэж авах гэж байгаа 3 тэрбумын долларын хариуд таван толгойд Хятад хороолол баригдах гэж байна гэсэн мэдээ ирсэн байна. Би өөрөө нэг их үндэсэрхэг үзэлтэй хүн биш л дээ. Хятад улс бол манай орны мөнхийн хөрш, сайн ч муу ч гэсэн бидний идэх хоолны ихэнх хэсгийг бэлдэж өгч байгаа улс. Гэхдээ энэ мэдээг уншаад эмзэглэх сэтгэл төрлөө. Яагаад гэвэл Монголчууд бид нар дотроо л нэг нэгийгээ татаж унагаах тамын тогооны үлгэрээр яваад байдаг болохоос биш гадаад тал талруугаа өрсөлдөж чаддаггүй юм шигээ. Тиймээс энэ сэтгэлгээгээ халах цаг болсон юм байна. Хятад улсад өнөөдөр 100 саяар тоологдох эр хүний илүүдэл болчихсон байгаа гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс 100 мянган хүн манай улсад ороод ирэхэд юу болох вэ гэдгийг бодоод үзээрэй. Өнөөдөр эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа ч гэсэн энэ нь Монголчуудын маань үндэсний үзэл сэргэж өөрсдийн хүчээр улсаа сэргээх гэсэн нэгэн нааштай хандлага ажиглагдаж эхлэж байгаа нь хямралын эерэг тал гэлтэй. Тавантолгойг ашиглахад 2,8 тэрбум доллар хэрэгтэй гэж байсан чинь өнөөдөр 4,2 тэрбум болоод өсчихөж үүнийг Монгол эдийн засагчид гаргав уу аль эсвэл хөрөнгө оруулагчид гаргав уу. Энэ их эргэлзээтэй тоо л доо. Миний бодлоор Монгол улс өнөөдөр хөрш орноосоо 3 тэрбумыг зээллээд авчихаж чадаж байгаа юм чинь энэ мөнгөөрөө ядаж нэг ордоо өөрийн хүчээр ашиглалтад оруулж болмоор юм шиг. Гэтэл манай төрийн томчууд бид чадахгүй гэсэн сэтгэлгээний ядууралд орчихсон болохоор ...
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment